Шууд Chart

Даншгийн аварга Дугарын хөшөө төрсөн нутагт нь сүндэрлэлээ

2015-07-06 15:37:49

Монголын бөхийн түүхэнд Сэцэнхан аймгийн Санбээсийн хошууны Хөгнө хавиар нутагтай Галын голын отгийн Омбой  зааны хүү ах, дүү хоёр дархан аварга 1800-гаад оны төгсгөлөөр Халх нутагт алдаршсан байдаг. Дүү аварга Дугар нь 1852 он буюу төр гэрэлтийн 32-р онд одоогийн Дорнод аймгийн Сэргэлэн сумын нутаг Ухаа хошуу гэх газар мэндэлсэн байна.

Монгол бөхийн түүхэнд тэмдэглэснээр ах аварга Гэлэгсэнгэ нь даншгийн наадамд гурван удаа, Арван засгийн наадамд долоон удаа түрүүлсэн бол дүү аварга Дугар нь даншиг наадамд 9 удаа, Арван засгийн наадамд таван удаа түрүүлсэн эгэлгүй хүчтэнүүд байжээ.

Даншгийн наадамд нэгэн удаа ахынхаа өмнөөс ам аван нэг даваанд хоёр удаа барилдсаар түрүүлж байсан Омбойн Дугарын хөшөөг Сэргэлэн сумын Засаг даргын санаачилгаар 2009 онд төрсөн нутагт нь байгуулж байжээ. Харин энэ жил тус сумын үндэсний бөхийн холбооны санаачилгаар Монгол Улсад анх удаа хамгийн өндөр хөшөөг сумандаа босгоод байгаа нь энэ юм.

Хөшөө 4.5 метр өндөр, суурь хэсэгтэйгээ 6.5 метр, Дугар аварга дэвж буй дүрслэлтэй. Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэд 2009 онд гэрэлт хөшөөг нь босгосноос хойш нутгийн залуус аймаг, сумандаа амжилттай барилдаж, сүүлийн жилүүдэд аймгийн цолыг алгасалгүй авч бөхийн удам сэргэж байна хэмээн бэлгэшээж байлаа. Хөшөөг нутгийн иргэдийн хандив тусламжаар босгожээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Даншгийн аварга Дугарын хөшөө төрсөн нутагт нь сүндэрлэлээ  
Үзсэн: 2803 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.97.xxx [183.177.97.xxx] 2015-07-07 09:14
Суурь хэсэгтэйгээ 6,5м гэжээ, наана нь зургаа авахуулсан хүмүүс ийм өндөр юмуу? Алслалтай гэхэд арай л бишээ, Нөгөө зам тавихад зузаанаас нь1 хусаад, өргөнөөс нь 1 хусаад гэдэг шиг л юм болсийм биш үү?
66.87.82.xxx [66.87.82.xxx] 2015-07-07 01:12
Dugar baitugai chingisiig yamar tsaraitai baisniig medeed baigaa yum bish uu.
49.0.161.xxx [49.0.161.xxx] 2015-07-06 21:13
yamar ch eruul bish
49.0.161.xxx [49.0.161.xxx] 2015-07-06 21:12
yamar ch utaggui .....
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-07-06 18:02
Ах дүү хоёр аваргын хөшөөг сайхан зохиомжлоод босгохгүйдээ.Алдар суут Намхай аваргыг ганц "зовоодог" учраа нь байсан Тавхай арсланг орхиж боломгүй дээ.Дашдоной арслан бол "Болвол Богддоо мөргөнө,болохгүй бол Дашдоной арслангийн гарааг харна" гэлцүүлж явсан онцгой бөх байсан гэдэг.Сайхан цолгцолбор босговол их бөхчүүдийн сүнс баярлаж Сэцэн хан аймаг хүчрэгдэхгүй болох биз ээ.
218.78.217.xxx [218.78.217.xxx] 2015-07-06 17:03
Ug ni neg surguuliin dotuur bairiig tohijuulaad, yadaj bolovson jorlontoi bolgoson bol hund heregtei yum hiij gehsen. Hushuu barihad mungu baidag, handivlaj boldog, huuhdiin tuluu bolohoor yu hiideggui nutgiin zuvlul nertei niilj arhi uuh dontoi guzeetnuud uursdiiguu nutag usandaa heregtei yum hiilee gej eelj daraalan reklamdah bolj. Yasan ikh mungutei yum. Tegeed ch Dugar avarga gej yamar turhtei, biye haatai hun baisan yum buu med.

Бидэнтэй нэгдээрэй