Бүгд Найрамдах Турк улсад оршин суугаа болон тус улсаар дамжин өнгөрч буй Монгол улсын иргэдэд тус улс дахь Монголын элчин сайдын яамнаас анхааруулга өгч байна. Сирийн нийслэл Дамаск хотын орчим өнгөрсөн сарын 21-нд химийн зэвсэг хэрэглэж, олон зуун хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан АНУ тэргүүтэй олон улсын хүчин Сирийн засгийн газрын эсрэг ойрын үед цохилт өгөхөөр бэлтгэж байгаа. Тиймээс өнөөдрөөс эхлэн онцын шаардлагагүй бол нөхцөл байдал тогтворжих хүртэл Сири болон хөрш зэргэлдээ Ливан, Йордан, Ирак, Израйль, Палестин зэрэг улс орнуудад зорчихгүй байхыг сануулж байна. Мөн Сиритэй хил залгаа Түркийн муж, хот, тосгоноор явахгүй байхыг элэг нэгтнүүддээ анхаарууллаа.
Турк улс дахь элчин сайдын яамнаас анхааруулга өгч байна | ||
Үзсэн: 1093 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.