Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Харзтай"-д наадмынхаа бэлтгэлийг базаадаг Увс аймгийн "Увснуур" галын бөхчүүдийн сорилго барилдаан өнгөрсөн амралтын өдөр буюу долоодугаар сарын 4-ний өдөр болж өндөрлөлөө.
Улсын гарьд Б.Гантогтохоор ахлуулсан тус галын барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, А.Бямбажав, улсын начин С.Батсуурь, Т.Баасанхүү, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, О.Гантулга, аймгийн арслан Н.Ганзориг, аймгийн заан Л.Цээсүрэн, аймгийн харцага Ц.Мөнхбаяр, Д.Тогтохжаргал, аймгийн начин Э.Элбэгбаяр нарын улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодоглолоо.
Энэ барилдаанд Улаангом сумын харьяат Наадмын сорилго барилдааны түрүү бөх улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт улсын арслан Н.Батсуурь, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр нар үлджээ.
"Увснуур" галын сорилго барилдаанд Ө.Бат-Орших түрүүлэв | ||
Үзсэн: 1169 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.