![](/uploads/201001/news/thumb/.png)
“Итгэлийн цамхаг”, “Хайрын будаа” ТББ-аас Улаанбаатар хотын зургаан дүүргийн гудамж талбайн цэвэрлэгч нарт хүйтнээс хамгаалах чихэвч бэлэглэлээ. Хүйтэн, хүнд өвөл болж байгаа энэ үед үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол гудамж талбайг цэвэрлэж, хальтиргаа, гулгааг арилгаж байдаг тэдэнд сэтгэлийн дэм болгож, ийм бэлэг гардуулсан байна. Хот тохижилтын үйлчилгээний ажилтнууд сардаа 110-200 мянган төгрөгийн цалин авдаг аж. Шар хантаазтангуудыг хүйтнээс хамгаалсан чихэвчийг БНСУ-ын Гадаадын иргэдийг дэмжих сайн санааны нийгэмлэгээс ирүүлжээ. Эдгээр ТББ-ууд нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ажиллаж, хот тохижилт болон байгаль орчны бохирдолтой тэмцэхэд туслалцаа үзүүлсээр ирсэн байна.
Шар хантаазтануудад чихэвч бэлэглэлээ | ||
Үзсэн: 1505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.