
Дундговь аймгийн ИТХ-ын VII өргөтгөсөн хуралд бичил уурхайд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулжээ. Тодруулбал, таван жилийн өмнөөс Дундговь аймгийн Хулд сумын "Түймэрт цагаан" гэх газар жоншны бичил уурхай нээгдэж, олборлолт хийж эхэлсэн бол өнөөдөр 30-40 метр гүнзгий хадан мөргөцөг болж техникээр олборлолт хийж байгаа юм. Энд бичил уурхайн хуулийг зөрчөөд зогсохгүй гурван ч хүн амиа алджээ. Түүнчлэн хэдий хэмжээний баялаг гарч байгаа нь хяналтгүй болсон, малын бэлчээр сүйтгэгдэж уурхай сумын хооронд зам ихээр гарч тоосжилт бий болсон, олон айлын өвөлжөө, хаваржаа сүйтгэгдсэн, орон нутгийн орлогод дорвитой орлого ордоггүй, байгаль орчныг биологийн болоод техникийн нөхөн сэргээлт хийх боломжгүй болгосон, хүний эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдал бий болсон гэх зэрэг зөрчил илэрсэн тул уурхайг хаахаар шийдвэрлэсэн байна. Хулд сумын зүгээс уурхайг ирэх 12 дугаар сарыг дуустал энэ хэвээр ажиллуулахыг хүссэн ч ИТХ-аас шийдвэрээ хэвээр үлдээжээ.
"Түймэрт цагаан"-ы жоншны бичил уурхайг хаах шийдвэр гаргалаа | ||
Үзсэн: 1386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.