Шууд Chart

Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа үйлчилгээ түлхүү сонгогдоно

2013-09-03 14:02:19

 Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээллийн бааз суурь үүсгэн ажиллаж байна. Ингэснээр тендер зохион байгуулах ажлын арга барилыг сайжруулах, оролцогчдыг дэмжих, тэдэнд ачаалал үүсгэхээс сэргийлэх, хамгийн зөв сонгон шалгаруулалтыг хийх боломж нөхцлийг бүрдүүлэх юм. Одоогийн байдлаар ажил гүйцэтгэх хүсэлтээ илэрхийлсэн аж ахуйн нэгжийн бүртгэл, үндэсний үйлдвэрлэгч, патент эзэмшигчдийн мэдээлэл, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн аж ахуйн нэгжийн бүртгэл, компаниудын тухай мэдээллийг бүрдүүлж байна. Цаашид уг мэдээллийн бааз суурийг өргөтгөн баяжуулж нийслэлийн бүтээн байгуулалтанд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа үйлчилгээг түлхүү сонгоно. Түүнчлэн ховор шинэ үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж шууд гэрээ байгуулах зэргээр худалдан авалтыг зохион байгуулах боломжийг бүрдүүлж ажиллах юм гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа үйлчилгээ түлхүү сонгогдоно   
Үзсэн: 989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй