
Дундговь аймгийн Луус сумын нутаг Шаргал дахь жоншны бичил уурхай албан ёсоор нээгдээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар жоншны гарц муу байгаагаас шалтгаалан гүнээс олборлолт хийж байгаа аж. Гүнээс олборлолт хийхдээ агааржуулалтын хоолой хийх боломжгүй учир ундааны саваар агааржуулалтаа зохицуулж байгаа хүндхэн нөхцөл байдлын талаар мэргэжилтнүүд ярьж байна. Тиймээс тус уурхайд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн зөвхөн иргэдийн амьжиргааг бодоод аюултай нөхцөлд ажиллах зөвшөөрөл олгох нь буруу гэсэн дүгнэлтэд хүрч аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар Шаргал дахь жоншны бичил үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргажээ.
Шаргал дахь жоншны бичил уурхайг тодорхойгүй хугацаагаар хаана | ||
Үзсэн: 981 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.