Шууд Chart

Улаанбаатарын агаарыг ч гэсэн ингэж цэвэршүүлбэл...?

2015-07-08 10:32:08

Нидерландын дизайнер, шинийг санаачлагч Даан Роозегарде өөрийн бүтээсэн төхөөрөмжөө Хятадын Бээжин хотын бохирдол ихтэй агаарыг цэвэршүүлнэ гэж найдаж байна. Түүний бодож олсон зэс ороомгийн бий болгох цахилгаан соронзон орон нь агаарт буй тоосонцор, утаа зэргийг газар руу татсанаар тэдгээрийг амархан цэвэрлэж болох ажээ. Роозегарде үүнийг зүйрлүүлж хэлэхдээ "Цахилгаанжсан бөмбөлөгт хүний үс татагддагтай адилхан гэсэн үг. Утааг ч гэсэн ингэж болно" гэсэн байна.

Түүний лаборатори агаар цэвэршүүлэх технологийнхоо туршилтыг Бээжингийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэгд хийхээр тус хотын засаг захиргаатай тохиролцоонд хүрчээ. Роозегардегийн хэлж байгаагаар танхимд явуулсан туршилт амжилттай болсон бөгөөд эрдэмтэн, инженерүүдийн тусламжтайгаар цэцэрлэгт хүрээлэнд явуулах туршилт ч үр дүнтэй болно гэдэгт тэрбээр найдаж байгаа юм байна.  

Гэхдээ энэ мэт төсөл нь Бээжин хотын агаарын бохирдлын асуудлыг шийдэхээс илүүтэйгээр энэ асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулахад чиглэгдэж байгаа гэдгийг Роозегарде онцлон хэлжээ. Тэрээр "Энэ бол утааг хэрхэн арилгах вэ гэдэг асуултын жинхэнэ хариулт нь биш. Жинхэнэ хариулт бол хүмүүсийн амьдралын хэв маяг, үйлдвэрлэлийг өөрчлөх, маншинуудыг утаа ялгаруулдаггүй болгох явдал" хэмээн ярьсан байна. Роозегардегийн лаборатори өмнө нь цахилгаан хөдөлгүүртэй машиныг цэнэглэдэг зам, дээр нь бүжиглэсэн үед цахилгаан эрчим хүч бий болгодог шал гэх зэрэг сонирхолтой төслүүд дээр ажиллаж байжээ.

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Улаанбаатарын агаарыг ч гэсэн ингэж цэвэршүүлбэл...?  
Үзсэн: 1855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-07-08 10:55
ingej boldog bol bolj l bna sh dee

Бидэнтэй нэгдээрэй