Шууд Chart

Хоёрдугаар сарын 14, 15, 16-ныг амралтын өдөр болгов

2010-01-20 21:32:53

Монгол зурхайн (Төгсбуянтын цаг тооны бичиг) тооцоогоор Цагаан сарын баярын хаврын тэргүүн шар бар сарын шинийн нэгэн нь аргын тооллын 2010 оны хоёрдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд тус тус тохиож байна. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын 13-ны бямба гаригт хаврын тэргүүн сарын  битүүн, 14-ний өдрийн ням гаригт шинийн нэгэн, 15-ны даваа гаригт шинийн нэгэн, 16-ны өдрийн мягмар гаригт шөнийн хоёрон таарч байна. Энэ тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хоёрдугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдийг Цагаан сарын баярын амралтын өдөр байхаар тогтов.

Нийтэлсэн: Б.Багабанди

Хоёрдугаар сарын 14, 15, 16-ныг амралтын өдөр болгов   
Үзсэн: 1416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй