Шууд Chart

Бензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварыг шинэчлэв

2010-01-20 21:42:51

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас "Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргав. УИХ-аас олгосон бүрэн эрхийн хүрээнд Засгийн газраас

* Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцэв, Алтанбулаг боомтоор оруулж ирж буй 90 хүртэл октантай автобензинд онцгой албан татвар "0" байсныг 120.000 төгрөг болгож

* 90 ба түүнээс дээш октантай автобензинд 80.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 90.000 төгрөг болгож

* Дизелийн түлшинд 30.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг хэвээр үлдээж, гаалийн албан татвар, "0" байсныг таван хувь болгон 2010 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ногдуулах

* Алслагдсан боомтоор ирж буй дизелийн түлшинд 49.000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг "0" болгох

* Бусад автобензинд ногдох албан татваруудыг мөн "0" болгохоор шийдвэрлэв.

Нийтэлсэн: Б.Багабанди

Бензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварыг шинэчлэв  
Үзсэн: 1578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй