Шууд Chart

Автомашины зөвшөөрлүүд хаагуур үйлчлэх вэ

2015-07-10 10:32:29

Баяр наадмын өдрүүдэд замын ачааллыг багасгаж, дэг журмыг сахиулах үүднээс автомашины зөвшөөрөл тарааж, хуваарилдаг билээ. Энэ жилийн хувьд тэдгээр автомашины зөвшөөрөл хаагуур үйлчлэх талаарх мэдээллийг авна уу.

“А” зогсоол нь хоёр талбайтай. Эхний зогсоол нь Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы баруун талд байрлана. Дээрх зогсоол руу орж ирэхдээ Чингисийн өргөн чөлөөгөөр Энхтайваны гүүрээр нэвтэрч, 120 мянгатын автобусны буудлын хойд уулзвараар баруун гар тийш эргэж “Оюунтүлхүүр” сангийн хашаанд орж зогсоно.

Харин хоёр дахь зогсоол нь ЗЦГ-ын баруун турд уулзвараар нэвтэрч ХУД-ийн Гандийн гудамжаар яваад “ДК” зогсоолын хойд талд барилгын талбайд байрлана.

“Ж” зөвшөөрөл нь “А” зөвшөөрлийн нэгэн адил чиглэлүүдээс ирэх боломжтой. Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд талд тэмдэгт заасан газар байрлуулна.

“D” зөвшөөрөл “А”, “Ж” зогсоолын нэгэн адил замаар явж, цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд тэмдэгт заасан газар байрлуулна.

“Ү”, “Г” зөвшөөрөл ЗЦГ-ын баруун урд уулзвараар нэвтэрч Их Монгол Улсын гудамжаар яваад баруун гар тийш Нийслэлийн гудамж руу эргээд “Хурд” хорооллын урд зогсоол, мөн “Суруга Монгол” компаний зогсоол дээр байрлуулна. Харин Чингисийн өргөн чөлөөгөөр ирж буй тээврийн хэрэгсэл Зайсангийн гудамжаар явж, Зайсангийн арын замаар Маршалын гүүр, олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжаар зогсоолын талбайд байрлуулна.

"ХҮЙ ДОЛОО ХУДАГ"

"Г", "Ү", "М" зөмшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр баруун гар тйиш яваад Хүй долоо худаг руу эргэдэг эхний уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна.

"А", "Ж", "ДК", "М" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Эмээлт өртөөгөөр даваад Хүй долоо худаг руу эргэдэг 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж, тэмдэгт газар тээврийн хэрэгслээ байрлуулна.


Автомашины зөвшөөрлүүд хаагуур үйлчлэх вэ  
Үзсэн: 2215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.118.xxx [202.21.118.xxx] 2015-07-10 13:04
disaa bi haana ochij zogckh yum bee

Бидэнтэй нэгдээрэй