Шууд Chart

194 азарга үүлдэрлэг байдал тогтоох комиссын зүг хөдөллөө

2015-07-11 09:53:47

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр азарга, их насны морьдын уралдаан болно. 

Яг одоо гарааны зурхайгаас 194 азарга төрийнхөө их баяр наадамд шандас сорихоор үүлдэрлэг байдал тогтоох комиссийн зүг хөдлөөд байна.

Азарганы уралдаанд улсын наадамд удаа дараа айраг, түрүү хүртсэн олон хурдан буян иржээ. Тухайлбал, Их аварга Д.Дагвадоржийн хурдан хүрэн азарга,  Монгол Улсын манлай уяач Сумьяасүрэнгийн Ганхуягийн хүрэн, Жамбалын Мөнхбатын Бүсийн наадмын нэг тэрүү хүртсэн цавьдар халзан, Э.Тамирын хүрэн халзан азарга, Улсын наадмын гурван түрүү Улс халзан азарга, Монгол хээр зэрэг алдар суут хурдан хүлгүүд шандас юугаа сорих гэж байна. 


Нийтэлсэн: Б.Батхолбоо

194 азарга үүлдэрлэг байдал тогтоох комиссын зүг хөдөллөө   
Үзсэн: 1908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй