![](/uploads/201309/news/thumb/7f7fa3cbcd0887d046cadf49d2621465_x3.jpg)
Эх орноосоо дүрвэсэн Сиричүүдийн тоо 2 сая давсан гэж НҮБ мэдээллээ. Тэдний 700,000 нь Ливан руу дүрвэн гарсан бол Йорданд 515,000, Туркт 460,000 дүрвэгсэд амьдарч байгаа юм байна. Нийт дүрвэгсдийн 50 орчим хувь нь хүүхдүүд гэж НҮБ-ын Дүрвэгсдийн Агентлаг тооцоолжээ. Үүнээс гадна эх орноо орхин гараагүй ч дайн тулааны улмаас орон гэрээ орхихоос өөр аргагүйд хүрсэн 4.25 сая хүн Сирид амьдарч байгаа ажээ. Ийнхүү Сирид хүмүүнлэгийн нөхцөл байдал хурцдаад байгаа энэ үед АНУ болон Францын удирдлагууд Сирийн засгийн газрын хүчнийхэн ард иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласны хариуд цэргийн ажиллагаа явуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлсээр байгаа юм. Нэгдсэн Улсын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри "Сирийн засгийн газрын хүчнийхэн 08-р сарын 21нд Дамаскийн ойролцоо болсон дайралтын үеэр химийн зэвсэг ашигласныг нотлох баримт бидэнд байгаа" гэж мэдэгдсэн. Гэхдээ ОХУ болон БНХАУ Сирид ямарваа хүч хэрэглэсэн ажиллагаа явуулахыг эрс эсэргүүцэж байна. Дашрамд дурдахад, 2011 оны 3-р сард Сирид ерөнхийлөгч Башар Асадын эсрэг бослого гарснаас хойш 100,000 гаруй хүн амь үрэгдсэн гэсэн тооцоог НҮБ гаргаад байгаа юм.
РАЛЬДИЙ.А
НҮБ: Сирээс дүрвэсэн иргэдийн тоо 2 сая давлаа | ||
Үзсэн: 1401 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.