“Дайны эрсдлийн сан” нэрээр гадаад улс руу их хэмжээний мөнгө гаргаж, угаасан хэрэгт холбогдоод буй МИАТ-ийн экс удирдлагуудын хэрэг олныг анхаарлыг ихэд татаж байгаа. Тэгвэл тус хэрэгтэй холбоотой шүүх хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд болж МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг хэлэлцлээ.
Өглөөний 09 цагаас эхэлсэн шүүх хурал оройны 19.30 цагт завсарлаж шийдвэрээ гаргасан юм. “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй МИАТ компанийн экс удирдлагуудад холбогдох хэргийн давж заалдах шатны хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Өмнө нь анхан шатны шүүх хурлаас хэрэгт холбогдогсод болох МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ялыг оноосон байдаг.
МИАТ-ийн экс удирдлагуудын ялыг хэвээр үлдээлээ | ||
Үзсэн: 2093 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.