Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдааны түрүү, айргууд дөнгөж сая тодорлоо.
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд соёолон түрүүллээ. Аман хүзүүнд Дундговь аймгийн Адаацаг сумын уяач Х.Пүрэвдоржийн зээрд хурдалж, айргийн гуравт Пүрэвийн Сэргэлэнгийн хээр, айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул Б.Лхагва-Очирын хонгор халзан, айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын уугуул “Гарьд зам” компанийн захирал Н.Батбаярын хээр соёолон давхиж, торгон жолоогоо өргүүлж, наадамчин олныг баясгалаа.
Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд соёолон түрүүллээ | ||
Үзсэн: 1745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.