Шууд Chart

Ирэх хавраас оюутнууд цэргийн алба хааж эхэлнэ

2013-09-04 09:44:14

МОХ-оос санаачлан их, дээд сургуулийн оюутнууд суралцаж байх хугацаандаа цэргийн алба хаадаг болох тухай “Оюутан цэрэг” хөтөлбөрийг Ерөнхийлөгчид санал болгож, өнгөрсөн зургаадугаар сард Засгийн газар баталсан билээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг өнгөрсөн сард байгуулагдсан бөгөөд хөтөлбөрийг ирэх оны хавраас эхлэн хэрэгжүүлэх юм байна.
Уг хөтөлбөрөөр их, дээд сургуульд сурч буй оюутнууд зуны амралтаараа цэргийн алба хааснаар цэргийн үүрэгтний үнэмлэх авах боломжтой. Тэд гурван жилийн турш дөрвөн сараар алба хаахад нэг жилийн хугацаанд цэргийн алба хаасантай тэнцэх аж. “Оюутан цэрэг” хөтөлбөрийг оюутнууд төдийгүй эцэг эхчүүд дэмжиж байгаа гэнэ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Ирэх хавраас оюутнууд цэргийн алба хааж эхэлнэ  
Үзсэн: 1074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй