Баярын өдрүүдэд нийслэлд авто эргүүлийн 68 чиглэл, явган эргүүлийн 160 чиглэл, цагдаагийн 25 дэд хэсэгт 506 алба хаагч энэ сарын 10-15-ны өдрүүдэд гудамж талбай, олон нийтийн газар хэв журам сахиулах эргүүлийн үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэг, зөрчлийн 10568 дуудлага мэдээллийг иргэд байгууллага, аж ахуйн нэгжээс хүлээн авч шалган, бүртгэл хяналтын хуудас бичсэн байна. Тодруулбал, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж зөрчил гаргасан 817 хүнийг саатуулж, зөрчил гаргасан 5935 хүнийг 44.168.000 төгрөг, 13 аж ахуйн нэгж, албан тушаалтанг 1.126.000 төгрөгөөр тус тус торгож, цагдаагийн алба хаагчдаас 32 гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлж, таслан зогсоож ажиллажээ.
Төв цэнгэлдэх хүрээлэн орчим Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 60 алба хаагч хэв журам сахиулж, зөрчил гаргасан 16 иргэнийг түр саатуулах байранд хүргэн өгч, яаралтай тусламж 103-д 2 хүнийг хүлээлгэн өгч, 14 иргэнийг 70 мянган төгрөгөөр торгож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дөрвөн төрлийн 1678 ширхэг санамж, сэрэмжлүүлгийг иргэдэд тарааж ажиллалаа.
Баярын өдрүүдэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 817 хүнийг саатуулжээ | ||
Үзсэн: 753 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.