Шууд Chart

Эрдэнэдалай сум улсын цол хүртсэн хоёр бөхдөө хүндэтгэл үзүүлнэ

2015-07-16 16:30:56

Энэ баяр наадмаар Дундговьчууд өргөн дэлгэр наадаж, хоёр начин цолтонтой,  зургаан айраг, түрүү хүртсэн билээ. 

Тодруулбал, соёолон морьдын уралдааны аман хүзүүнд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд, айргийн дөрөвт Дундговь аймгийн уяач Рэнцэнпүрэвийн хонгор халзан орсон бол шүдлэн морьдын уралдааны түрүү магнайд Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбулганы тэргүүн хонгор үрээ, айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын уяач Б.Баярсайханы хул үрээ хурдалсан байна.

Харин хязаалан морьдын уралдаанды айргийн тавд Дундговь Адаацаг сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан орсон. Үүнээс гадна Дундговьчууд одтой сайхан наадаж хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан Э.Даш, А.Алтанхуяг нар Монгол Улсын начин цолыг хүртсэн юм.

Нэг жил төрөн гарсан хоёр начин цолтондоо нутгийн зон олон хүндэтгэл үзүүлж, энэ сарын 30, 31-ний өдрүүдэд наадам хийхээр болжээ. Нэг аймаг, бүр нэг сумаас төрсөн начнуудад нутгийнхан нь ийнхүү хүндэтгэл үзүүлэх ажээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Эрдэнэдалай сум улсын цол хүртсэн хоёр бөхдөө хүндэтгэл үзүүлнэ  
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй