Шууд Chart

Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны хурал Хөвсгөл аймагт болно

2015-07-17 10:09:37

Хууль сахиулахын их сургуулиас “Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний уулзалтыг Хөвсгөл аймагт тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтад Австрали, Унгар, ОХУ, БНСУ, БНТУ, Япон, ХБНГУ зэрэг 10 орчим улсын 70 гаруй эрдэмтэн судлаач оролцохоор болжээ.

Эдгээр улс орон байгалийн гамшгийн эрсдлийг бууруулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтээр тодорхой судалгаа шинжилгээ хийж, үр дүнд хүрсэн байдаг. Тиймээс тэдний арга туршлага бидэнд чухал байгааг судлаачид хэлж байна. Тухайлбал, байгаль цаг уурын асуудал гэдэг хил хязгаараар тусгаарлагддаггүй. Тиймээс олон улсын арга туршлагыг сайн судлахаас гадна төрийн зөв бодлого менежмент үгүйлэгдэж байгаа нь урьд урьдын уулзалтын үр дүнгээс тодорхой болжээ.

Хурлын үеэр хууль сахиулах салбарын сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагаа, оролцогч орнуудын эрх зүйн шинэчлэл, гэмт хэрэгтэй тэмцэх, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гамшгаас урьдчилан сэргийлэх болон аюулгүй байдлын чиглэлээр туршлага, мэдээлэл солилцох юм.

“Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Хөвсгөл аймгийн  “Харуул занги” цогцолборт өнөөдөр, маргааш үргэлжилнэ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны хурал Хөвсгөл аймагт болно  
Үзсэн: 1169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй