Шууд Chart

Серенаг эршүүд гэх яриа дахин дэгджээ

2015-07-17 10:26:39

“Дэлхийн тэргүүн теннисчин бүсгүйчүүдийн бодол гоо сайхны тухай ойлголтоос зөрж байна” гэсэн гарчигтай нийтлэл The New York Times  сонинд гарсан нь олон хүний үзэл бодлыг мөргөлдүүлээд байна. Тус материал Уимблдоны финалд Серена Уильямс тоглохтой зэрэгцэн гарсан бөгөөд 33 настай алдарт тамирчинг эмэгтэй гэхээсээ эрэгтэй гэмээр харагддаг тухай дурссан байна.

Энэхүү нийтлэлийг теннисний ертөнцийнхөн эрс эсэргүүцэж, хариуг нь өгсөөр байна. “Их дуулга”-ын 18 удаагийн аварга, алдарт теннисчин Мартина Навратилова энэ талаар “Та бүхэн намайг уучилна биз дээ. Гэхдээ ямар азгүй, бүтэлгүй юмнууд нь Серенагийн бие галбирыг шүүмжлээд байна вэ! Серена бол гялалзсан тамирчин, гайхалтай теннисчин. Ингээд л гүйцээ” гэжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Серенаг эршүүд гэх яриа дахин дэгджээ   
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй