![](/uploads/201309/news/thumb/963e905ead4943d2f6ac7af917356e69_x3.jpg)
Монгол Улсын Шадар сайдын баталсан “Хүн ам олноор төвлөрсөн үзвэр үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдааны байгууллага”-уудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтаар дараах газруудад ноцтой зөрчил илэрчээ.
Тодруулбал,
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Барс Импекс” ХХК-ийн Барс-1 худалдааны төв нь холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга барьсан, өргөтгөл хийсэн.
- Баянгол дүүргийн 20 дугаар хороо МВС групп ХХК-ний Барс-2 худалдааны төв нь улсын комисс байнгын ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжид үйл ажиллагаа явуулсан, барилга байгууламжийн хийц бүтээцийн шийдэл нь гал түймэр гарсан тохиолдолд хүн амын аюулгүй байдлыг хангахуйц, гал түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог хангаагүй, цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй.
- Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Хан талст” ХХК-ийн Баянзүрх худалдааны төв нь зам гарц нарийсгаж, гарцан дээр эд зүйл байрлуулсан, авралтын нөөц гарц хаасан, цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй байна. Эдгээр газруудад зөрчлөө арилгах олон удаагийн албан бичгийг өгсөн ч өнөөдрийг хүртэл эрсдэлтэй хэвээр ажилласаар байгаа юм. Тиймээс дээрхи захуудад Нийслэлийн Онцгой байдлын газраас үйл ажиллагааг нь зогсоох тогтоолыг хүргүүлжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлд хүн ам олноор төвлөрсөн худалдаа үйлчилгээний "Барс" худалдааны 1, 2 дугаар төв, "Баянзүрх" худалдааны төв, "Юмт бөмбөгөр", “Хүчит шонхор”, “Гурван Эвтэн” ХХК-ийн "Далай ээж", “Меркури” зах, "Бүрд" худалдааны төв, "Одкон Тек” барилгын барилгын материалын худалдааны төв зэрэг үйл ажиллагаа явуулж буй барилга, байгууламжууд эрсдэл үүсэхгүй гэх баталгаагүй байгааг олон нийт, түрээслэгчдэд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас анхааруулж байна.
Зөрчилтэй захуудыг нэрлэлээ | ||
Үзсэн: 1501 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.