Шууд Chart

Өндөр гэгээн Занабазарын хөшөөг сэргээн засварлажээ

2015-07-17 13:34:23

Шашин төрийн нэрт зүтгэлтэн өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн хүрээнд тус аймагт олон бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаагийн нэг хэсэг нь Аймгийн төвд байдаг өндөр гэгээний сэрэг дүрийг сэргээх явдал байсан юм. Өмнө нь хар хүрэн өнгөтэй байсан уг хөшөөг алдмал шар өнгөөр бүрсэн байна.

Өвөрхангай аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн босгон дээр уг хөшөөг урлаж төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулахдаа гадна өнгийг нь нь шар өнгөөр бүрж байсан боловч бурхан шашинтны зарим зүтгэлтнүүд тухайн үедээ өнгийг нь хүрэн өнгөтэй байх нь зүйтэй гэж зөвөлсөний үндсэн дээр өнгийг ийнхүү өөрчилж байжээ. Харин иргэдийн болон аймаг орон нутгийн удирдлагын хүсэлтээр энэ өндөр гэгээний мэндэлсэний ойн босгон дээр ийнхүүү өнгийг нь сэргээж алдмал шар өнгөөр бүрэхээр болсон байна.

Сэрэг дүрийг сэргээхэд орон нутгийн хөрөнгөөс  10 сая төгрөг зарцуулсан байна.  Баяр наадмын өмнөхөн ийнхүү шар өнгөтэй болсон өндөр гэгээний сэрэг дүрийг олон нийт таатай хүлээж авч байна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Өндөр гэгээн Занабазарын хөшөөг сэргээн засварлажээ  
Үзсэн: 1486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй