![](/uploads/201309/news/thumb/b3beaf90fd9ae0989ffdbe8a4ed75e50_x3.jpg)
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/821 тоот захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, эрхийг хамгаалах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зорилгоор Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд түүвэрчилсэн хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ахлах бөгөөд томоохон хүнсний зах, худалдааны төвд хийсэн шалгалтын дүнг 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийслэлийн удирдлагуудад танилцуулах юм байна.
Энэ сард томоохон хүнсний захуудыг шалгаж дуусна | ||
Үзсэн: 910 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.