Шууд Chart

Оюутны их наадам Увс аймагт болно

2013-09-04 11:16:24

 Монгол Улсын орон нутгийн  мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн уламжлалт XVI дугаар их наадам Увс аймгийн Хяргас нуурын хөвөөн дэх Хар тэрмэс аялал жуулчлалын  цогцолборт энэ сарын 13-15-нд болно. Наадмыг Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын оюутны спортын холбоо, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуультай хамтран зохион байгуулах ба наадмын эрхийг нэг жилийн өмнө авч, бэлтгэлээ базааж эхэлжээНаадамд долоон аймгийн их, дээд сургуулийн 300 орчим тамирчид оролцох юм байна. Оюутан тамирчидын бүсийн “Универсиад” их наадам нь волейбол, модон бөмбөг, шатар, дартс, үндэсний бөх, ширээний теннисний гэсэн зургаан төрлөөр явагдана. Наадамд амжилттай оролцон тэргүүн байранд шалгарсан оюутан тамирчдад  Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын медаль олгох ба бүсийн наадмын өргөмжлөл, мөнгөн шагнал, цомыг Увс аймгийн ЗДТГазар, МОСХ, зохион байгуулагч Ц.Лумжав захиралтай Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуулиас гардуулан өгнө.  Түүнчлэн “Хар тэрмэс” цогцолборынхон наадмын төлөөлөгчидөө 9 сарын 13-ны өдөр хүлээн авахаар бэлтгэж байна. Наадмын үеэр урлагийн 5 төрлөөр оюутнууд авьяас чадвараа сорин өрсөлдөх ба оюутны эрдэм шинжилгээний их хурал зохиогдож, оюутан мисс шалгаруулан, бүс нутгийн их дээд сургуулийн удирдлагууд ажил хэргийн уулзалт зохион байгуулах ажээ.


Энэ наадам нь баруун бүсийн их, дээд сургуулиудын оюутан залуучуудын дунд 1997 оноос эхлэн уламжлал болон жил бүр зохион байгуулагдаж ирсэн бүсийн хамгийн том оюутан залуучуудын спорт- урлагийн арга хэмжээ юм. 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Оюутны их наадам Увс аймагт болно  
Үзсэн: 1482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй