Бодибилдинг, фитнессийн ААШ 47 дахь удаагийн тэмцээн Вьетнамын нийслэл Ханой хотноо боллоо. Уг тэмцээнээс манай тамирчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд 18.20 цагт газардах гэж байна.
Тэмцээний эмэгтэй фегур, фитнесс мисс гэсэн хоёр ангилалд өрсөлдсөн ОУХМ С.Сугарсүрэн өөрийн оролцсон тус хоёр төрөлд хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл эмэгтэй модель ангилалд оролцсон ОУХМ Б.Оюунгэрэл, эрэгтэйчүүдийн +85 кг-ын жинд Монголын дөрвөн удаагийн мистер ОУХМ Ж.Нурлан нар тус бүр хүрэл медалийн болзол хангасан юм.
Манай тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ | ||
Үзсэн: 1249 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.