![](/uploads/201309/news/thumb/048136b63f95cd1dc88619d476a2f349_x3.jpg)
Японд 6.9 баллын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар лхагва гаргийн 09:19 цагт эхэлсэн байна. Энэ үеэр нийслэл Токио хотод хүчтэй чичиргээ мэдрэгдсэн аж.
Газар хөдлөлтийн голомт хойд өргөрөгийн 29.8, зүүн уртрагийн 139.6 градуст газрын гүнээс 400 км-т байсан хэмээн Японы цаг уурын агентлаг мэдээллээ.
Одоогоор газар хөдлөлтийн анхааруулга өгөөгүй бөгөөд гэмтэж бэртсэн, хүний амь эрсэдсэн, байшин барилга сүйдсэн гэх мэдээлэл ирээгүй байгаа юм.
Японд 6.9 баллын хүчтэй газар хөдөлжээ | ||
Үзсэн: 1102 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.