Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд Ё. Отгонбаярын АНУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Монголын томоохон компани, аж ахуйн нэгжүүд оролцсон ажлын байрны үзэсгэлэн яармаг (Job Fair) явагдах гэж байна. Үзэсгэлэн яармаг дараах хувиарын дагуу хоёр удаа явагдана.
2010 оны нэгдүгээр сарын 24-ний Ням гаригт 17.00 цагт "Virginia" мужийн Арлингтон дахь Монгол сургуулийн зааланд, Хаяг: Монгол сургууль: 1601 Wilson Blvd, Arlington, VA 22209
2010 оны нэгдүгээр сарын 30-ны Бямба гаригт 17.00 цагт California мужийн Оакланд хотын БАМХ-ны байранд
Хаяг: БАМХ-ний байр (Ажаа Гэгээний Төв), 610 16th street Suite #216, Oakland, CA 94612 тус тус явагдана.
Хамтран зохион байгуулагчид:Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайдын Яам, МонАме Шинжлэх Ухаан Судалгааны Төв, Америк дахь Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Холбоо, Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо
Ажлын байрны үзэсгэлэн яармаг (Job Fair) явагдах гэж байна | ||
Үзсэн: 1460 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.