Шууд Chart

"Google"-ийн үзүүлэх санд манай улсын гурван музейн үзмэр орлоо

2015-07-24 16:57:23

"Google street view" санд Монгол улсын гурван музейн үзмэр орлоо. Ингэснээр улсыг сонирхсон гадны иргэд, жуулчид "Google"-ээр дамжиж соёл, зан заншлын мэдлэг авах, улмаар жуулчлах сонирхол бий болно. Манай улсын 200 гаруй соёлын зүйлс 20 дижитал үзэсгэлэнг "Google"-ийн соёлын хүрээлэн өөрийн сандаа байрлуулан Монголын үндэсний музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музейтэй хамтран хэрэгжүүлж байна.

Мөн 360 градусын зурган дүрслэлийн санд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудын хоорондын үзэсгэлэнт байгаль зам харгуй, Монголын хөдөө талын зураглалыг оруулжээ. "Google" нь Улаанбаатар хоттой хамтран ажиллаж наадмын зураглалыг тусгай панорам байдлаар авсан байна.

"Google" компанийн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Сюзн Пойнтер хэлэхдээ "Монголын түүх соёлын өв уламжлалыг хадгалсан дижитал хэлбэр рүү шилжүүлэх төслийг бид хамтран хийж байна. Соёлын өвийг дижитал хэлбэрт оруулснаар олон талын давуу талтай. Бас нэг давуу тал бол дэлхийн нэртэй музейнүүдтэй адил бүтээлээ сурталчлах боломжтой болж байна" гэжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Google"-ийн үзүүлэх санд манай улсын гурван музейн үзмэр орлоо  
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй