Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Баруун бүсийн хурдан морины "Увс хурд-2015" баяр наадмын хурдан азарганы уралдаан өнөөдөр боллоо. Гараанаас 174 азарга тоосоо өргөхөд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын тод манлай уяач Д.Галбаатарын хар азарга түрүүлж, пургон машины түлхүүр гардаю.
Аман хүзүүнд Увс аймгийн Түргэн сумын харьяат н.Анхбаярын хүрэн азарга хурдалж 8 сая төгрөгөөр байлууллаа. Айргийн гуравт Төв аймгийн Жаргалант сумын харьяат Ганбаатарын хүрэн, дөрөвт Ховд аймгийн Дөргөн сумын харьяат харьяат Төртүвшиний зээрд, тавд Говь-Алтай аймгийн харьяат Анхбаярын буурал азарга хурдалж уясан эзэн, хурсан олноо баярлуулжээ.
Айргийн гуравт орсон азаргыг зургаан сая, айргийн дөрвийг таван сая, айргийн тавыг дөрвөн сая төгрөгөөр шагналаа. Мөн 6-10 дугаар байрт хурдалсан азарга бүрт нэг сая төгрөг, 11-20 дугаар байрт хурдалсан азарганд 400 мянган төгрөг, 21-30 дугаар байрт 300 мянган төгрөг, 31-50 дугаар байрт 200 мянган төгрөгөөр тус тус байлжээ.
Увс аймаг түрүү азаргаа пургон машинаар байлжээ | ||
Үзсэн: 1281 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.