Боксчдын дунд өндөр чансаатайд тооцогддог “Химийн цом” олон улсын тэмцээн Германы Халле хотноо болж, шилдгүүд тодорлоо. Тэмцээнд 19 орны 120 боксчин өрсөлджээ. Монголын тамирчдын хувьд тус тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр Узбек, Германы дараа, гуравдугаар байрт бичигдсэн байна.
Тэмцээний 64 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг аваргын алтан медалийг хүртсэн бол 69 кг-д “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Түвшинбаяр мөн алтан медаль хүртлээ. Химийн цом тэмцээнээс ОУХМ Г.Ган-Эрдэнэ 49 кг-д мөнгө, ОУХМ А.Нурлан 52 кг-д, С.Эрдэнэбаяр 81 кг-д нар хүрэл медалийн эзэд болжээ.
"Химийн цом"-оос хоёр алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 989 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.