Шууд Chart

"Өгөөмөр сэтгэлээ Өмнийн говийнхондоо" хандивын тоглолт боллоо

2010-01-20 23:31:07

Улс орны хэмжээнд өвөлжилт хүндэрч байгаа энэ үед улсын онцгой комиссоос гаргасан уриалгыг дэмжиж Өмнөговийн залуучуудын хөгжлийн төвөөс санаачилан Өмнөговь аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтран “Өгөөмөр сэтгэлээ Өмнийн говийнхондоо” хандивын 1 сарын аяныг зохион байгуулж байна.
Энэ аяны хүрээнд Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд,  нутгийн зөвлөлийн төлөөлөл , Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд, байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон “Өмнөговь аймгийн өвөлжилтийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаарх санал солилцох уулзалтыг 2010 оны 01 сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Хандивын  тоглолтын үеэр “Энержи ресурс” ХХК,  “Ээрмэл” ХК, “Олон овоот гоулд” ХХК, “Пүүшин мон” ХХК,  “Дээдийн говь” ХХК,  “Ачит ундарга” ХХК,  “Өүлэн мэнч” ХХК,  “Ди Энд Эл” ХХК,  “Гандирс” ХХК,  “Уран ухаан” ХХК ,  “Тахьдаг хайрхан” ХХК,  “Ололт” групп,  “Туна-Эрдэнэ фарм” ХХК, “Ноён энержи” ХХК,  “Цахир дэвсэг” ХХК,  “Сэврэй хайрхан “групп,  “Ориент энержи” ХХК,  “Очир ундраа” ХХК, “Жи Жи Ай” ХХК, “Азийн зам” ХХК болон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Отгонбаяр, Олимпийн аварга Э.Бадар-ууган, "Газар Партнес" ББСБ захирал Машбат,  Ханхонгор сумын уугуул Жавзмаа, Эвийхүү зэрэг байгууллага, хувь хүмүүс хандив өргөлөө.
 Хандивын аян үргэжилж байгаа бөгөөд хандивын төв штаб Соёлын төв өргөөний А корпус Өмнөговь аймгийн төлөөлөгчийн газарт үйл ажиллагаа явуулж байна.
Хандивын данс:  ХААН БАНК 5020740149
 

Нийтэлсэн: Б.Багабанди

"Өгөөмөр сэтгэлээ Өмнийн говийнхондоо" хандивын тоглолт боллоо   
Үзсэн: 1630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй