Шууд Chart

Хадлан тэжээлийн бэлтгэл хангалтгүй байна

2013-09-05 08:26:37

ҮХААЯ-наас хадлан тэжээлийн болон өвөлжилтийн бэлтгэлийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Тус яамны мэдээлснээр улс орны 50 орчим хувьд зуншлага сайн, 40 гаруй хувьд нь дунд, 10 гаруй хувьд буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгийн 30 гаруй сумдын нутагт бэлчээрийн ургалт муу, гандуу байгаа аж. Ирэх өвөл 45 сая мал өвөлжиж, хаваржих тооцоо гарчээ. Нийт бэлтгэвэл зохих бэлтгэвэл зохих өвс, тэжээл  хадлан 1.4 сая тонн, хүчит болон үйлдвэрийн тэжээл 75 мянган тонн, гар тэжээл 150 мянган тонн хэрэгцээтэй байгаа юм. Гэвч нийт 14.4 мянган тонн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэх ёстойгоос одоо 20.5 хувь буюу 2956 тонн өвс л бэлтгэгдээд байна.

 

Нийтэлсэн: М.Тодбэх

Хадлан тэжээлийн бэлтгэл хангалтгүй байна  
Үзсэн: 1966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй