Энэ жил "Эрдэнэс Тавантолгой" компани нийт 7.5сая тонн нүүрс экспортлох зорилт тавьжээ. Тус компани өнгөрсөн жилийн ажлаа энэ жилийн эхний долоон сард багтаан хийжээ. Нэмж хоёр сая тонныг олборлох буюу 4.5 сая тонныг Зүүн Цанхиас олборлохоор төлөвлөөд буй аж. Баруун Цанхийн уурхайг хоёрдугаар сард шинээр нээсэн бөгөөд долдугаар сараас эхлэн нүүрс олборлолтын үйл ажиллагаа нь эхэлсэн.
Энэ онд баруун Цанхийн уурхайгаас 3-3.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Эл олборлосон нүүрсийг шууд борлуулж улсын төсвийн орлогод оруулах юм байна. Зүүн Цанхийн тээвэрлэлтийн 50 хувийг Монголын 10 гаруй компанитай гэрээ байгуулж тус бүрдээ он дуустал 300 мянган тонныг тээвэрлэх гэрээтэй ажиллаж байна. Дээр нь "Чалько" компанийн төлөөлөл тээвэрлэлт хийсний үндсэн дээр 7.5 сая тонн нүүрсийг тээвэрлэх боломж бүрдэн гэдгийг албаныхан хэлж байна. Зүүн Цанхийн уурхайгаас олборлосон нүүрсийг “Чалько” компанид нийлүүлэх юм.
Түүнчлэн"ЭрдэнэсТавантолгой" компани Японы талтай хамтран нүүрсийг ус хэрэглэхгүйгээр хуурай аргаар угааж баяжуулах технологийг хамтарч хэрэгжүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу энэ сард 2000 тонн нүүрсийг Япон руу илгээх юм байна. Ирэх оны эхээр туршилтын үр дүн гарах аж. Хэрвээ туршилт амжилттай болбол ирэх ондоо багтаж туршилтын бага оврын үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Нүүрс угаах үйлдвэрийн төслийг Уул уурхайн яам баталсан бөгөөд энэ онд багтаан тендэрээ зарлаж, ирэх оны эхээр барилгын гүйцэтгэлийн ажил эхлэх аж.
Баруун Цанхийн уурхайн нүүрсний экпорт өнөөдрөөс эхэлнэ | ||
Үзсэн: 2454 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.