![](/uploads/201309/news/thumb/088e5f7f1408db5c1c760bef5005e921_x3.jpg)
Улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутагт барьж буй замын трасст орсон айлуудад нөхөн олговор олгохоор энэ сарын 3-нд хотын дарга захирамж гаргажээ.
Тодруулбал, “Хүчит шонхор” захын уулзвараас Хувьсгалчдын гудамж 1.7 км авто зам, Дунд гол үйлдвэрийн гудамж, 19 дүгээр хорооллын ард барих 4.6 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн 3, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийж буй Буяны таван км авто замын трасст орсон иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын төсвийг баталжээ.
Үүний дагуу энэ онд 11 иргэнд хоёр зуун нэг сая гаруй төгрөгийн нөхөн олговрыг өгөхөөр болжээ.
Газар чөлөөлөх нөхөн олговрын төсвөөс 201 сая төгрөг гаргана | ||
Үзсэн: 901 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.