Шууд Chart

Мандалговь-Даланзадгадын замд мал дайруулах явдал ихэсчээ

2013-09-05 10:04:42

Мандалговиос Даланзадгадыг чиглэлийн  Луус, Хулд сумаар дайран өнгөрч буй зам дээр өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагийн орой 18 цагийн үед тугал, маргааш орой нь 21 цагт унага дайруулсан гэх дуудлага цагдаагийн хэлтэст ирсэн байна. 

Тугал дайрсан жолооч цагдаад өгсөн мэдүүлэгтээ “ 60 мл-ийн хурдтай явж байсан. Замын хажуугаас далан өгсөөд тугал гарч ирэх нь харагдаагүй. Зам дээр гэнэт тугал гараад ирэхэд нь тойрох ямар ч боломжгүй, замын далан руу унахаар байсан тул яахын ч аргагүй дайрчихсан” хэмээсэн байна. Тэрээр малчинд 500 мянган төгрөгийн хохирол төлжээ.

Мөн тус сумын нэгэн иргэн ярихдаа “Орой 21 цагийн үед аймгийн төвөөс 15 орчим км явж байтал замын голд унага дайруулчихсан байсан. Цагаан өнгийн жип машины дэргэд хэдэн хятад иргэн зогсч байсан. Дайруулсан унагыг замаас холдуулж тавиад бид цаашаа явсан” хэмээсэн юм. Эдгээр асуудлаар аймгийн цагдаагийн хэлтэс  шалгаж байна.

 

Нийтэлсэн: М.Тодбэх

Мандалговь-Даланзадгадын замд мал дайруулах явдал ихэсчээ  
Үзсэн: 1608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй