Шууд Chart

Автомашины ослоор хоёр хүн нас баржээ

2015-07-30 10:22:02

Өчигдөр Хан-Уул дүүргийн тавдугаар хороо Наадамчдын гудамж, “Хүннү Молл” төвийн урд замд Hyundai Accent автомашин Hyundai HD55 маркын автомашинтай мөргөлдсөний улмаас Hyundai HD55 автомашины жолооч  Т /44 настай, эр/ нас барж, гурван хүн гэмтсэн байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Товчооны зам, Хуучин 22-ын ШБТ-ны замд Toyota Prius автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, Sinotruck, Nord Benz маркийн автомашинуудтай мөргөлдөж зорчигч нэр хаяг тодорхойгүй 25-30 орчим насны эмэгтэй нас барж, дөрвөн хүн гэмтсэн байна.
 


Автомашины ослоор хоёр хүн нас баржээ  
Үзсэн: 1048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй