![](/uploads/201507/news/thumb/6bfbe99061ac7e85b89c63a10cb2de46_x3.jpg)
Энэ сарын 17-ны өдөр гал тэргэнд дайруулан амиа алдсан байдалтай олдсон Үндэсний соёл амралтын газар ажилладаг 19 настай охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагаас хэргийг дахин мөрдөх ажиллагаа хийхийг хүссэн байна. Учир нь ар гэрийнхэн нь охиныг гадны нөлөөтэй нас барсан хэмээн үзэж байгаа ажээ.
Ар гэрийнхнийх нь энэхүү гомдлыг үндэслэн Цагдаагийн байгууллагаас охины хамгийн сүүлд суусан таксины жолоочийг хайж байгаа юм. Эх сурвалжуудын ярьж буйгаар охин Ус цаг уур орчны шинжилгээний төвийн уулзвараас ТБД андууд хүртэл явахаар такси барьсан байна. Таксины жолоочийн дэргэд 50 гаруй насны эмэгтэй сууж явсан гэнэ. Түүнчлэн тэрбээр таксинд суухдаа 3000 төгрөг урьдчилж төлсөн аж.
Талийгаачийн сууж явсан таксины жолоочийг хайж байна | ||
Үзсэн: 706 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.