Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар монгол хүүхдүүдийн 90 гаруй хувь нь шүдний хорхойтой, гажигтай, буйлны үрэвсэлтэй хэмээн тогтоогджээ. Ялангуяа төв суурин газрын хүүхдүүдийн шүд багадаа хорхойтож байгаагийн буруутан нь эцэг эхчүүд гэнэ. Ээж аавууд хүүхдээ хэт эрхлүүлж, шүдэнд нь хортой чихэр жимс авч өгснөөс хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд алдагдаж байгааг тус байгууллагаас сануулсан байна. Ялангуяа сүүн шүд нь унаж, ясан шүд нь ургаж яваа үeд нь хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд багагүй анхаарах ёстой гэнэ.
Монгол хүүхдүүдийн 90 хувь нь шүдний өвчтэй | ||
Үзсэн: 1550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.