Шууд Chart

Жудочид эх орондоо ирлээ

2013-09-05 10:47:32

Өнөө өглөө жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д амжилттай оролцож, багийн амжилтаар тавдугаар байрт шалгарсан Монголын жүдочид эх орондоо хүрэлцэн ирлээ.

 Бразилийн Рио-де-Жанейро хотноо наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 1-ний хооронд  болсон тус тэмцээнд  манай улсаас нийт  13 жингийн 19 тамирчин оролцсон юм.
 
Мөн ДАШТ-д  оролцох баг тамирчдыг  МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга удирдаж, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, олимпийн аварга Н.Түвшинбаяр,   Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нар багтсан билээ.
 
Энэ удаагийн жүдо бөхийн ДАШТ-ээс 48 кг-ын жинд ОУХМ М.Уранцэцэг зодоглож, дэлхийн аварга болсноор манай улс түүхэндээ анх удаа дэлхийн аварга эмэгтэй жүдочоо өлгийдөн авсан билээ. Мөн  ОУХМ Д.Амартүвшин эрэгтэйчүүдийн 60 кг-д мөнгөн медалийн эзэн болсон юм.
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Жудочид эх орондоо ирлээ   
Үзсэн: 1924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй