Шууд Chart

Түүхэн дэх хамгийн хүчтэй 10 аймшигт газар хөдлөлт

2010-01-21 00:51:28

1. 1556: Шаанcи, Хятад
450 жилийн өмнө болсон энэхүү гамшигт хөдлөлт 830,000 хүний амийг авч явсан байна. 8.0 баллын хүчтэй энэ хөдлөлт нь 2010 оны Гаитийн газар хөдлөлтөөс 30 дахин хүчтэй. 800-гаад км-ийн урт газрыг арчсан байна.
 
 
2. 1976: Тангшан, Хятад
Газар хөдлөлтийн рекорд-нд хоёрт орох энэхүү гамшиг нь 7.8 баллын хүчтэй байсан байна. Уг гамшгаас ойролцоогоор 250,000 хүн амь үрэгдсэн байна. Хятадын засгийн газар гамшгийн дараа гаднаас ямар тусламж авахыг зөвшөөрөөгүй байна.
 
 
 
 
 
 
3. 2004: Энэтхэгийн далай, Цунами
2004 оны 12 сарын 26-нд 9.2 баллын хүчтэй газар хөдлөлт Энэтхэгийн далай эх газрын хэмээс 15 метр өндөр гарч ирснээс 227,898 хүний аминд хүрсэн байна. 
 
 
 
 
 
 
4. 1920: Хайүан, Хятад
1920 оны 12 сарын 16-нд 7.8 баллын газар хөдлөлтийн улмаас, ойрх голын чиг өөрчлөгдөн уулаар тархсанаас Хятадын долоон мужийг арчин өнгөрч бүхэлд нь булсанаар ойролцоогоор 200,000 хүний аминд хүрчээ. Энэхүү газар хөдлөлт нь Норвеги үлcад мэдрэгдэж байсан байна.  
 
 
 
 
 
5. 1923: Канто, Япон
1923 оны есөн сарын нэгэнд 7.9 баллын газар хөдлөлт Токио хотын Ёкохома хэсэгт нийт байшингийн 90% нь эвдэрч хэмхэрсэн байна. Токио хотын тэн хагас нь энэхүү хэсэгт амьдардаг байжээ. Газар хөдлөлтийн дараа хотын хүн амын тал нь гэр оронгүй үлдэж, 143,000 хүн амь насаа алдсан байна.
 
 
 
 
 
6. 1948: Түркистан
7.3 баллын хүчтэй энэ газар хөдлөлт Түркистаны нийслэл Ашхабадыг овоорсон чулуу болгожээ. 110,000 хүн амь үрэгджээ.
 
 
 
 
 
 
7. 2008: Сичүан Муж, Хятад
Хятадын аймшигт газар хөдлөлтөөс 87,000 хүний амь үрэгдсэн байна. 7.9 баллын хүчтэй энэ газар хөдлөлт сая сая байшин нурааснаас 86 тэр бум долларын хор хөнөөл учруулсан байна. Ойролцоогоор 10,000 хүүхэд сургууль дээрээ амь үрэгджээ.
 
 
 
 
 
8. 2005: Кашмир, Пакистан
2005 оны 10 сарын 8-нд болсон 7.6 баллын хүчтэй энэ гамшиг 79,000 мянган хүний аминд хүрчээ.
 
 
 
 
 
 
 
9. 1908: Мэссина, Итали
12 сарын 28-нд болсон энэхүү Цунами нь газар 10 метр өндөр босож Италийн эргийг даван гарснаар 80,000 хүний аминд хүрч, 10 гаруй жижиг хотуудыг арчсан байна. Гэр орноо алдсан ихэнх Италичууд хойд Америкаар нүүн дөрөвсөн байна. 
 
 
 
 
 
 
10: 1970: Чимбэл, Пэрү
1970 оны таван сарын 31-нд Чимботи хэмээх далайн эргийн хотыг чичиргэжээ. Газар хөдлөлтийн төв нь хотоос 15 миль-ийн зайтай байсан ч, уг гамшиг 70,000 хүний аминд хүрч, 800,000 мянган хүнийг гэр оронгүй болгосон байна. Хөрcний нуралт ба хагаралт 200 миль-ийн хурдтай аялж ойр хавийн тосгонуудыг арчсан байна. Чичиргээ нь 400 миль-ийн зайд мэдрэгдэж байсан байна.
 

 

Нийтэлсэн: Б.Багабанди

Түүхэн дэх хамгийн хүчтэй 10 аймшигт газар хөдлөлт   
Үзсэн: 2680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй