Шууд Chart

Сирид цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ

2013-09-05 11:00:17

АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хороо Сирид цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Тус хуулийн төсөлд зааснаар бол  90 хоногоос хэтрэхгүй хугацаанд явуулах цэргийн ажиллагаанд хуурай замын цэргүүд хамрагдахгүй юм. Хуулийн төслийг ирэх долоо хоногийн даваа гарагт болох Сенатын бүгд хуралд хэлэлцүүлэхээр илгээх ажээ.Одоо  АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хороо уг хуулийн төслийг хэлэлцэж байна.

Нийтэлсэн: М.Тодбэх

Сирид цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ  
Үзсэн: 1654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй