Шууд Chart

Ханиадны эсрэг вакцинд хамруулж байна

2013-09-05 11:03:03

ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын тасагт  ханиадын эсрэг томуугийн вакциныг тарьж  эхлээд байна. Уг вакциныг томуугийн дэгдэлт гардаг бүс нутгийн өвчлөмтгий өндөр настан, хүүхдүүд болон бусад эрсдэлтэй хүмүүс сайн дураар тариулах боломжтой юм байна.

Томуугийн дэгдэлтээс сэргийлэх зорилгоор дэгдэлт эхлэхээс 1-2 сарын өмнө тариулах хэрэгтэй бөгөөд  уг вакцинд гурваас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд хамрагдаж болно.

 Томуугийн вакциныг халуунтай, томуугийн хам шинжтэй болон цочмог өвчний үед, архаг өвчний сэдрэлтийн үед болон вакцины найрлагад орсон бодисууд болон өндөгний уурагт харшилтай, эпилепси, мэдрэлийн эмгэгтэй, жирэмсэн эмэгтэйчүүдэд тарьж болохгүй” гэдгийг албаны хүмүүс анхааруулж байна. Уг тарилгыг булчинд нэг удаа тарьж, дархлаа тогтоодог.

ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинет ажлын өдөрт 9.00-15.00 цагийн хооронд үйлчилж байгаа бөгөөд томуугийн вакцин 10 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг та 453849 дугаарын утаснаас лавлаарай.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Ханиадны эсрэг вакцинд хамруулж байна   
Үзсэн: 4238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй