АНУ-ын цэргийн шүүх “WikiLeaks” сайтын мэдээлэгч Брэдли Мэннингт хэд хэдэн гэмт хэрэг, тухайлбал тагнуул туршуул хийсэн, улсын өмч хулгайлсан гэх зэрэг хэрэг үйлдсэн хэрэгт буруутган 35 жил шоронд хорих ял оноогоод байгаа билээ. Тэгвэл эх орноосоо урвасан гэгдээд байгаа Брэдли Мэннинг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад өршөөл үзүүлэхийг хүсч хандсан байна. Мэннингийн өмгөөлөгч Дэвид Кумбс “Өршөөл үзүүлэхийг хүссэн өргөдлөө мягмар гарагт манай /өмгөөлөгчийн/ товчоонд гаргаж өгсөн” гэж мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын даргын орлогч Жош Эрнест үүний хариуд хэрвээ энэ бичиг баримт төрийн тэргүүнд ирэх аваас түүнийг тогтоосон журам ёсоор авч хэлэлцэх болно гэж амласан байна.
Брэдли Мэннинг өршөөл хүсчээ | ||
Үзсэн: 1454 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.