
Хан - Уул дүүргийн удирдлагууд VI хороонд оршин суух Ж.Даваарсүрэнгийн гэр бүлд мэндэлсэн Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан Д.Золбаяр хүүг 70 сая төгрөгөөр урамшуулсан байна. Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан буюу түүнтэй хамгийн ойр төрсөн хүүхдүүдэд 70 сая хүртэлх төгрөгийн урамшуулал олгох Засгийн газрын тогтоолын дагуу ийнхүү Хан-Уул дүүрэг чацуутаныг тодруулжээ. Тодруулахад, Д.Золбаяр хүү энэ оны нэгдүгээр сарын 24-ний 14.25 цагт мэндэлсэн гэнэ.
Хан-Уул дүүрэг гурван сая дахь иргэний чацуутанг 70 сая төгрөгөөр урамшуулав | ||
Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.