Өнөө өглөө УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтэд МАН-ын бүлгийн нэг ч гишүүн оролцоогүй. Энэ талаар харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-ын дарга өргөн баригдаагүй асуудлаар ээлжит бус чуулган зарласан. Энэ бол хууль бус учраас манай бүлгийн гишүүд чуулганы нээлтэд оролцоогүй” хэмээн мэдэгдсэн юм.
Түүнчлэн МАН-ын бүлэг өглөө 08:30 цагаас эхлэн хуралдсан бөгөөд бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нар мэдээлэл хийсэн. Бүлгийн дарга С.Бямбацогт "Ээлжит бус чуулган хуралдахын өмнө МАН-ын бүлэгт АН-аас гэрээгээ цуцалж байгаа мэдэгдлийг ирүүлсэн. Мөн ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад УИХ-ын дарга Засгийн газрын зарим сайд нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлэхээр тусгасан байна. Энэ нь Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж, өргөн баригдаагүй байгаа төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад тусган хууль зөрчсөн үйлдэл боллоо. Төрийн дээр нам гарчихжээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл шийдвэр гаргахдаа УИХ дахь АН-ын бүлэгт үүрэг өгч байна гэж хэлсэн. Манай намын Удирдах зөвлөл хуралдаад шийдвэр гаргахдаа УИХ дахь бүлэгтээ чиглэл өгдөг. Түүнчлэн Ерөнхий сайд АН-ынхаа ҮЗХ-г хуралдуулж, Намын дарга Ерөнхий сайд байх эсэх асуудлыг шийдүүлэх шаардлага хүргүүлэхдээ Засгийн газрын бланк дээр гарын үсэг зурж явуулсан нь хууль зөрчсөн асуудал. Ийм байдлаар нам, төр нь холилдож байна. Үүнийг цаашдаа ярих хэрэгтэй гэж бодож байна” гэсэн юм.
С.Бямбацогт: Төрийн дээр нам гарчихжээ | ||
Үзсэн: 1300 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.