
БНХАУ-ын Бээжин хотын цагдаагийн газрынхан өнгөрөгч ням гарагт нийтийн бие засах газарт хүүхэд уйлж байна гэх дуудлагыг хүлээн авч, дуудлагын дагуу Xicheng дүүрэгт очжээ. Цагдаагийнханыг очиход дөнгөж төрсөн нярай эмэгтэй хүүхдийг бие засах газрын бохирын хоолойд хийсэн байсан аж. Энэ хэргийн талаар цагдаагийн ажилтан Киан Пинг “Хүүхдийг бохирын хоолойгоос гаргах тэр үе хамгийн хүнд байсан. Учир нь надад түүний зөвхөн хөл л харагдаж, баригдаж байсан юм. Түүний бие нилдээ ялгадас болж, үнэр нь удаан байхын аргагүй байсан. Гэхдээ хорвоотой танилцах хувьтай охин байжээ. Түүнийг би хөлнөөс нь маш болгоомжтой татаж гаргасан” гэж ярьсан байна.
Эмч нарын ярьж буйгаар охиныг яаралтай эрчимт эмчилгээнд оруулсан бөгөөд нярайн бие нь дээрх цусыг харахад ээж нь охиныг нийтийн бие засах газар төрүүлээд бохирын хоолой руу хийсэн байх гэж таамаглаж байсан нь батлагджээ.
Бээжингийн “Times”-д мэдээлснээр, бяцхан охины бие харьцангуй сайн байгаа бөгөөд түүний гадаад төрх биед ямар нэгэн гажиг ажиглагдахгүй байгаа гэнэ.
Нийтийн бие засах газраас дөнгөж төрсөн нярайг аварчээ | ||
Үзсэн: 2219 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.