Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Тусгай олимпоос манай тамирчид 11 медаль хүртжээ

2015-08-04 11:13:55
Error loading player: No playable sources found

АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж өндөрлөсөн Дэлхийн тусгай олимпоос манай баг тамирчид гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ. Манай тамирчид маргааш эх орондоо ирнэ.

Дашрамд өгүүлэхэд оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг спортоор дамжуулан биеийн болон оюуны хөгжлийг нь дэмжиж, урам зориг өгөх, нийгмийн харилцаанд идэвхтэй татан оролцуулах зорилготой энэхүү олимп 1968 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд дэлхийн 165 орны 7000 гаруй тамирчин, 3000 гаруй дасгалжуулагч, спортын 25 төрлөөр өрсөлдсөн юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Тусгай олимпоос манай тамирчид 11 медаль хүртжээ  
Үзсэн: 2025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй