Шууд Chart

Худалдан авах ажиллагааны тухай улсын хяналтын дүрэм баталлаа

2015-08-04 13:30:50

Засгийн газрын өчигдрын ээлжит хуралдааны үеэр “Худалдан авах ажиллагааны улсын хяналтын дүрэм батлах тухай“  хэлэлцээд гишүүдийн саналыг тусган тогтоол гаргахаар болжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, худалдан авах ажиллагаан дахь төрийн хяналт шалгалт, чанартай худалдан авалтыг бий болоход энэ дүрэм ач холбогдолтой гэж үзэж байгаа аж. Худалдан авах ажиллагааны улсын хяналт нь худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж болон бусад холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зорилготой юм байна.
 

Худалдан авах ажиллагааны тухай улсын хяналтын дүрэм баталлаа  
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй