Тайландын прокурорууд Red Bull –ийн өв залгамжлагч Ворают Ёовидяаг баривчлах тушаал гаргахаар зэхэж байна. Учир нь цагдаагийн албан хаагчийг машинаар дайраад зугтсан хэрэгт буруутгагдсан тэрээр шүүхээс дуудсан цагт ирээгүй гэнэ. Харин өмгөөлөгч нь түүнийг бизнесийн ажлаар Сингапурт очсон хойноо өвдсөн учраас Тайланд руу буцаж чадаагүй хэмээн мэдэгджээ. 30 настай Вораютийг өнгөрсөн 9-р сард Бангкок хотод жолоо барьж байхдаа хурд хэтрүүлж, цагдаагийн ажилтныг дайрч хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа юм байна. Хэрэв түүнийг буруутай гэж тогтоовол дээд тал нь 10 жилийн хорих ял оноох ажээ.
Ворают нь Red Bull –ийг үндэслэгч, өнгөрсөн 3-р сард насан эцэслэсэн Чалео Ёовидяагийн ач хүү юм байна. Форбест бичсэнээр түүний гэр бүл 7.8 тэрбум ам.доллар хөрөнгөтэй юм байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө бэнчингээрээ Тайланддаа 4-рт ордог аж. Чалеогийн гэр бүл хэргийг шүүхээр шийдэхээс зайлсхийх зорилгоор амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэнтэй тохиролцож, тэдэнд 3 сая баат буюу 93,000 ам.доллар төлжээ.
Red Bull –ийн өв залгамжлагчийг баривчлах уу? | ||
Үзсэн: 1813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.