Шууд Chart

Эргүүлийн цагдаа жолоочгүй өнхөрч явсан машиныг мөргөж зогсоожээ

2015-08-05 13:10:06

Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаа цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшин энэ сарын 3-ны орой 21 цагын орчим жолоочгүй өнхөрч явсан машиныг албаны машинаараа мөргөж зогсоожээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 7 буудлын замаас Чингэлтэй салдаг уулзвар замд албаны Kia rio маркийн авто машинаа жолоодон явж байх үед нь ММС Canter маркийн авто машин жолоочгүйгээр уруудан урдаа байсан T.Prius маркийн авто машиныг мөргөөд бусдад аюултай байдлаар цааш өнхөрч байх үед нь албаны авто машинаараа хааж зогсоон, хүний амь нас, эрүүл мэнд хохирох нөхцөл байдлаас хамгаалж чадсан байна.
 


Эргүүлийн цагдаа жолоочгүй өнхөрч явсан машиныг мөргөж зогсоожээ  
Үзсэн: 830 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй